1. ЭЗЭНий үгийн сануулга нь Хадрахын нутгийн эсрэг бууж, Дамаск дээр үлдэнэ (Учир нь хүмүүсийн нүд, ялангуяа Израилийн бүх овгийн нүд ЭЗЭН уруу хандана).
2. Мөн түүгээр хиллэдэг Хамат болон хэдийгээр өөрийгөө ухаантай гэдэг боловчТир, Сидоны ч эсрэг байна.
3. Тир өөртөө бэхлэлт босгон, мөнгийг шороо мэт,алтыг гудамжны тоос мэт овоолно.
4. Үзэгтүн, Эзэн түүнээс эзэмшлийг нь аван,эд баялгийг нь далайд хаяна.Тэр галд шатаагдана.
5. Ашкелон үүнийг хараад айх болно.Газ өвчиндөө шаналан зовж,бас Екроны хувьд найдвар нь тасарлаа.Газаас хаан нь устаж,Ашкелонд хүн суурьшихаа байна.