Үйлс 20:6-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Бид Исгээгүй Талхны баярын өдрүүдийн дараа Филиппойгоос тэнгисээр таван өдрийн дотор Тройд тэдэн дээр ирж, тэнд бид долоо хоног байв.

7. Долоо хоногийн эхний өдөр талх хуваахаар хамтдаа цуглах үед Паул маргааш явахаар шийдэн, тэдэнтэй ярилцан шөнө дунд болтол яриагаа үргэлжлүүлжээ.

8. Бидний цугласан дээд өрөөнд олон дэнлүү байлаа.

9. Тэнд Юутух гэгч нэгэн залуу цонхны тавцан дээр суун гүн нойрсов. Паулыг ярьж байхад нойрондоо дийлдэн, гурван давхраас уначихав. Очиход тэр нас барсан байлаа.

10. Харин Паул буун ирж түүнийг тэврэн хэвтээд,—Бүү зов. Тэр амьд байна гэлээ.

11. Тэгээд дээш гарч талх хуваан идэж, хүмүүстэй ярилцсаар үүр цайлгав. Дараа нь замд гарлаа.

12. Нөгөө залуу амьд байгаад тэдний санаа ихэд амарчээ.

13. Харин бид усан онгоцоор Асс уруу түрүүлэн очиж, тэндээс Паулыг усан онгоцондоо авах санаатай байв. Учир нь тэр үүнийг ингэж зохицуулан өөрөө тийшээ газраар явж очих санаатай байлаа.

14. Тэр бидэнтэй Асст уулзахад нь бид түүнийг усан онгоцондоо авч Митуленд ирэв.

15. Тэндээс бид усан онгоцоор маргааш нь Хиосын орчимд хүрч, дараачийнх нь өдөр Самосыг гатлан гарч удаах өдөр нь Милетэд ирэв.

16. Паул боломжтой бол Пентекостын өдөр Иерусалимд байх гэж яарч байсан тул Азид цаг алдахгүйн үүднээс Ефесийг өнгөрч явахаар болжээ.

Үйлс 20