12. Ийнхүү ухаарсан тэр Марк гэгдэх Иоханы эх Мариагийн гэрт ирэв. Тэнд олуулаа цуглаад залбирч байлаа.
13. Петр даамангийн хаалгыг тогшиход Роде гэх зарц охин гарч ирээд,
14. Петрийн дууг танив. Тэр баярласандаа дааман хаалгаа ч тайлалгүй дотогш гүйн орж, Петр дааман хаалган дээр байна гэж мэдэгджээ.
15. Тэгтэл хүмүүс түүнд—Чи өөрийн ухаантай байна уу? гэхэд харин ч охин түүнийг ирсэн болохыг батлан хэлэхэд тэд—Тэгвэл түүний тэнгэр элч байна гэцгээв.