27. Дайнд явсан дайчдад болон бүх цуглааны дунд олз омгийг хуваагтун.
28. Дайнд явсан дайчдаас ЭЗЭНд зориулан татвар болгон хүн, мал, илжиг, хонины таван зуугаас нэгийг нь хураан ав.
29. Үүнийг тэдний хагасаас аваад, ЭЗЭНд өргөл болгон тахилч Елеазарт өгөгтүн.
30. Израилийн хөвгүүдийн хагасаас хүн, мал, илжиг, хонь болон бүх амьтдын тавь бүрээс нэгийг нь авч, тэдгээрийг ЭЗЭНий асрын үүргийг сахиж буй левичүүдэд өгөгтүн гэв.
31. Мосе, тахилч Елеазар нар ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор хийв.
32. Дайчдын дээрэмдсэн олзноос үлдсэн олз омог нь зургаан зуун далан таван мянган хонь,
33. далан хоёр мянган үхэр,
34. жаран нэгэн мянган илжиг,
35. хүмүүсээс, эр хүнтэй унтаж үзээгүй эмэгтэйчүүдийн тоо нь бүгд гучин хоёр мянга байлаа.
36. Нэг хагас болох, дайнд явагсдын хувь нь хонины тоо гурван зуун гучин долоон мянга таван зуу байсан бөгөөд
37. хониноос авсан ЭЗЭНий хураамж нь зургаан зуун далан тав байв.