Тооллого 31:24-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Та нар өөрсдийн хувцсыг долоо дахь өдөр угаан цэвэр болгогтун. Үүний дараа та нар хуаранд орж болно гэв.

25. Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—

26. Чи болон тахилч Елеазар, цуглааны эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид дээрэмдсэн олз омог буюу хүн, малын аль алиных нь тооллогыг хий.

27. Дайнд явсан дайчдад болон бүх цуглааны дунд олз омгийг хуваагтун.

28. Дайнд явсан дайчдаас ЭЗЭНд зориулан татвар болгон хүн, мал, илжиг, хонины таван зуугаас нэгийг нь хураан ав.

29. Үүнийг тэдний хагасаас аваад, ЭЗЭНд өргөл болгон тахилч Елеазарт өгөгтүн.

Тооллого 31