Тооллого 29:37-40 Ариун Библи, 2004 (АБ2004)

37. Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөнө.

38. Бас нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Тэдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, түүний ундаан өргөлөөс тусад нь өргөх ёстой.

39. Эдгээрийг та нар өөрсдийн тангаргийн өргөлүүд ба өөрсдийн сайн дурын өргөлүүдээс тусад нь шатаалт тахилууд, идээн өргөлүүд ба ундаан өргөлүүд эвийн тахилуудынхаа төлөө ЭЗЭНд өөрсдийн товлосон цагуудад авчир” гэж хэл гэв.

40. ЭЗЭНий Мосед тушаасан бүгдийн дагуу Мосе Израилийн хөвгүүдэд өгүүлэв.

Тооллого 29