Тооллого 25:11-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Тахилч Аароны хүү, Елеазарын хүү Финехас нь тэдний дунд Миний хардалтаар хардсанаараа Израилийн хөвгүүдээс Миний хилэнг эргүүлсэн. Ингэснээр Би Израилийн хөвгүүдийг Өөрийн хардалтаар устгаагүй.

12. Тийм учраас “Харагтун, Би түүнд Өөрийн энхийн гэрээг өгч байна.

13. Энэ нь түүнд болон түүний дараах үр удамд нь мөнхийн тахилчийн үйлчлэлийн гэрээ болно. Учир нь тэр өөрийн Бурханы төлөө хардаж, Израилийн хөвгүүдийн төлөө эвлэрүүллийг хийсэн юм” гэж хэл хэмээв.

14. Мидиан эмэгтэйтэй хамт алуулсан Израиль эрийн нэр нь симеончуудын дунд эцгийн бүлийн удирдагч Салугийн хүү Зимри байв.

15. Алагдсан Мидиан эмэгтэйн нэр нь Мидианы эцгийн бүлийн ард олны тэргүүлэгч Зурын охин Козби байлаа.

16. Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—

17. Мидианчуудад дайсагнан, тэднийг бут цохь.

Тооллого 25