1. Израилийг ерөөх нь ЭЗЭНд таалагдсаныг Балаам хараад, тэрээр урьдын адил ёр хайн явсангүй, харин нүүрээ цөл уруу хандуулав.
2. Балаам нүдээ өргөн, овог овгоороо буудаллан буй Израилийг харав. Бурханы Сүнс түүн дээр ирлээ.
3. Тэр сургаалт зүйрлэлээр ярин өгүүлсэн нь—Беорын хүү Балаамын зөн банүд нь нээлттэй хүний зөн.
4. Бурханы үгсийг сонсдог,Төгс Хүчит Нэгэний үзэгдлийг үздэг,унадаг боловч нүд нь халхлагдаагүй хүний зөн.
5. Иаков аа, чиний майхнууд,Израиль аа, чиний сууцнууд ямар үзэсгэлэнтэй вэ!
6. Сунайсан уудам хөндийнүүд мэт,голын хажуугаарх цэцэрлэгүүд мэт,ЭЗЭНий тарьсан зуун настууд мэт,усны дэргэдэх хушнууд мэт.
7. Түүний хувингуудаас ус урсах агаадтүүний үр нь их усны дэргэд байж,түүний хаан нь Агагаас илүү өндөр байх бөгөөдтүүний хаанчлал нь өргөмжлөгдөх болтугай.
8. Бурхан түүнийг Египетээс гаргадаг,Тэр бол түүний хувьд зэрлэг үхрийн эвэр мэт болой.Өөрийн дайсан болох үндэстнүүдийг тэр цөлмөж,ясыг нь хэсэгчин бяцлаж,өөрийн сумаараа тэднийг хэмхчинэ.