1. Тэгээд Балаам Балакт—Энд надад зориулан долоон тахилын ширээг босго. Энд надад зориулан долоон бух, долоон хуцыг бэлтгэгтүн гэлээ.
2. Балаамын хэлсэн ёсоор Балак хийв. Балак, Балаам нар тахилын ширээ бүр дээр бух болон хуцыг өргөв.
3. Тэгээд Балаам Балакт хандан—Шатаалт тахилынхаа дэргэд зогс. Би явъя. ЭЗЭН надтай уулзахаар ирж магад. Түүний надад үзүүлсэн бүхнийг би чамд хэлнэ гэв. Тийнхүү тэр нүцгэн толгод уруу явлаа.