Тооллого 13:23-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

23. Дараа нь тэд Ешколын хөндийд ирж, тэндээс усан үзмийн ганц хонгорцог бүхий мөчрийг огтлон авчээ. Тэд түүнийг хоёр хүний хооронд дамжлах дамнуурган дээр хэсэг анар болон инжрийн хамт тавин авч явав.

24. Израилийн хөвгүүдийн тэндээс огтолж авсан хонгорцгийн улмаас тэр газар Ешколын хөндий хэмээн нэрлэгдсэн байлаа.

25. Тэд уг нутгийг тандаад, дөч хоногийн эцэст буцахдаа

26. Кадеш дахь Параны цөлд Мосе, Аарон нар болон Израилийн хөвгүүдийн бүх чуулган дээр иржээ. Тэд тэдэнд болон бүх чуулганд үгийг хүргэн, уг нутгийн үр жимсийг тэдэнд үзүүллээ.

27. Тэд түүнд ийнхүү хэлэв.—Таны биднийг илгээсэн нутагт бид очлоо. Тэр бол үнэхээр сүү, зөгийн балаар бялхсан нутаг мөн бөгөөд түүний үр жимс нь энэ байна.

28. Гэхдээ тэр нутагт амьдарч буй ард түмэн нь хүчирхэг агаад хотууд нь бэхлэгдсэн маш том юм. Түүнээс гадна, бид тэнд Анакийн үр удмыг үзэв.

Тооллого 13