Тооллого 1:52-54 Ариун Библи, 2004 (АБ2004)

52. Израилийн хөвгүүд өөрсдийн цэргийн бүлэглэлүүдийн дагуу хүн бүр өөрийн хуарангийн дэргэд, өөрийн тугийн доор буудаллах ёстой.

53. Харин Израилийн хөвгүүдийн чуулган дээр уур хилэн байлгахгүйн тулд левичүүд гэрчлэлийн асрыг тойрон буудаллах ёстой. Ийнхүү левичүүд гэрчлэлийн асрын хариуцлагыг сахих болно гэв.

54. Израилийн хөвгүүд тийнхүү хийв. Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу тэд тийнхүү хийв.

Тооллого 1