1. Бурханы боол бөгөөд Есүс Христийн элч Паул би Бурханаар сонгогдсон хүмүүсийн итгэл болон бурханлаг байдлын дагуух үнэний мэдлэгийн төлөө элч болгогдсон юм.
2. Тэр нь мэхэлдэггүй Бурханы мөнх цагаас өмнө амласан мөнх амийн найдварт үндэслэсэн юм.
3. Бурхан зохистой цагт Өөрийн Үгийг бидний Аврагч Бурханы тушаалаар надад даалгасан тунхаглалаар илэрхийлжээ.
4. Нийтлэг итгэлийн дагуу миний жинхэнэ хүүхэд болох Титэд би энэ захидлыг илгээв. Бидний Аврагч Христ Есүс ба Эцэг Бурханаас амар тайван, нигүүлсэл нь байх болтугай.