Сургаалт Үгс 31:4-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Лемуел минь, хаан хүн дарс уух нь зохисгүй зүйл мөн.Удирдагч хүн сархдыг хүсэн тэмүүлэх нь зохисгүй.

5. Учир нь тэд ууж согтууран тогтоолыг умартаж,Зовж зүдэрсэн олны эрх ашгийг уландаа гишгэх вий.

6. Ядарч туйлдсан хүмүүст сархдыг барь.Гашуун амьдралтай хүмүүст дарсыг барь.

7. Тэр ууж, ядуу зүдүү байдлаа мартан,Зовлон зүдгүүрээ дахиж бүү санаг.

8. Хэлгүй хүмүүс болон золгүй бүх хүмүүсийн төлөө амаа нээ.

9. Амаа нээж, зөв шударгаар шүүж,Ядуус ба гай зовлонд унагсдын эрхийг хамгаал.

Сургаалт Үгс 31