Сургаалт Үгс 29:11-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Мунхаг хүн уур уцаараа барьж үл чадна.Харин мэргэн хүн уурыг барьдаг.

12. Удирдагч хүн худал хуурмагт анхаарлаа хандуулбаасБүх шадар үйлчлэгчид нь хар санаатнууд болж хувирна.

13. Ядуу хүн ба дарлагч хоёрын нийтлэг зүйл гэвэлЭЗЭН тэд хоёрын хоёулангийнх нь нүдэнд гэрэл тусгадаг.

14. Хэрэв хаан ядуусыг шударгаар шүүх аваас хаан ширээ нь мөнхөд тогтоно.

15. Саваа, зэмлэл хоёулаа мэргэн ухааныг өгнө.Харин дур зоргоороо аашлагч хүүхэд эхийгээ ичгүүрт оруулна.

Сургаалт Үгс 29