Сургаалт Үгс 26:18-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Галтай мод болон үхлийн нумыг шидэгч галзуу хүн байдаг.

19. Хөршийгөө мэхэлчихээд,“Би тоглосон юм” гэх хүн тийм нэгэнтэй адил буюу.

20. Түлээ дутагдвал гал унтарна.Хов жив зөөгч байхгүй бол хэрүүл маргаан намжина.

21. Модны нүүрс улайссан цогийг бий болгож,Түлээ нь галыг өрдөхийн адил хэрүүлч хүн эвдрэлцлийг өдөөнө.

22. Хов зөөгчийн үгс тансаг идээ будаа мэт байх бөгөөд ходоодны мухарт ч хүрнэ.

23. Дүрэлзэх уруул ба хорон зүрх болбоосМөнгөний хольцоор өнгөлсөн шавар сав суулга мэт буюу.

Сургаалт Үгс 26