Сургаалт Үгс 25:15-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Захирагч хүнийг тэвчээрээр ятгаж болно.Уян хатан хэл ясыг ч хугалж чадна.

16. Чи зөгийн бал олсон уу?Хэтрүүлээд бөөлжихгүйн тулд хэрэгцээнийхээ хэрээр л түүнийг ид.

17. Хөршийнхөө гэрт цөөхөн оч.Эс тэгвэл гэрийн эзэн чамаас залхаж, чамайг үзэн ядах болно.

18. Хөршийнхөө эсрэг худал мэдүүлэг өгдөг хүн болбоосИлд, хурц үзүүртэй сум, шийдэм мэт буюу.

19. Хэцүү цагт итгэлгүй хүнд найдах нь янгинах шүд, доголон хөл мэт буюу.

Сургаалт Үгс 25