1. Эдгээр нь бас Соломоны сургаалт үгс юм. Энэхүү сургаалт үгсийг Иудагийн хаан Хезекиагийн хүмүүс нэгтгэн сийрүүлэв.
2. Хэрэг явдлыг нууцлах нь Бурханы суу алдар.Харин тэдгээрийг олж илрүүлэх нь хаадын суу алдар.
3. Тэнгэр нь өндөрт, газар нь нам дорд зориулагдсан мэт хаадын зүрх сэтгэл ойлгогдошгүй.
4. Мөнгийг хольцноос нь цэвэршүүл.Тэгвэл мөнгөний дархны урлах сав бэлэн болно.