Сургаалт Үгс 23:5-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Нүд чинь эд хөрөнгөнд тусмагц тэр нь алга болно.Учир нь гэвээс эд хөрөнгөнд жигүүр ургадаг бөгөөдТэр нь тэнгэрт нисэн дүүлэх бүргэд мэт ажгуу.

6. Харамч хүний талхнаас бүү ид, амттаныг нь бүү хүс.

7. Учир нь тэр дотроо боддогтойгоо адил юм.“Ид! Уу!” гэж тэр хүн хэлдэг боловчЗүрх сэтгэл нь чамаас хол байдаг юм.

8. Чи идсэн үмх хоолоо бөөлжиж гаргах болно.Найрсаг үгс чинь ч талаар өнгөрнө.

9. Мунхгийн чихэнд юм дуулгаад хэрэггүй.Учир нь тэрээр мэргэн үгсийг чинь огт хайхрахгүй.

10. Урьдын хил заагаа бүү өөрчил.Өнчин өрөөсөн хүний газарт халдаж үл болно.

Сургаалт Үгс 23