Соломоны Дуун 8:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Өө, чи минь наддаа, хэрэв эхийн минь хөхөөр тэжээгдсэн ах шиг минь байсан бол,Чамтай би гадаа таарвал би чамайг үнсэхсэн.Хэн ч намайг жигшихгүй байхсан.

2. Чамайг би хөтлөөд,намайг сургагч эхийнхээ гэрт оруулах байсан.Чамд би уулгах гэж өөрийн анарын шүүснээс гарсан амтат дарсыг өгөх байсан.

3. Түүний зүүн гар нь толгой дор минь байж,баруун гар нь намайг тэврэг.—

4. Иерусалимын охид оо, би та нарт тушаая.Тааламжтай болтол хайрыг та нар бүү өдөөн, бүү сэрээгтүн.—

5. Хайртыгаа түшсээр цөлөөс ирэгч энэ хэн юм бэ?—Алимын модон дор би чамайг сэрээлээ.Тэнд чамайг эх чинь төрүүлэх гэж өвдөж байсан бөгөөдтэнд тэрээр төрүүлэх гэж өвдөж, чамайг төрүүлсэн билээ.

Соломоны Дуун 8