5. Иерусалимын охид оо,хээрийн зээр болон марлаар би та нарт тушаая.Тааламжтай болтол хайрыг минь та нар бүү өдөөн, бүү сэрээгтүн.—
6. Мирр утлага, наймаачны бүх үнэрт энгэсгийг анхилуулан утаан багана мэтцөлөөс ирж яваа энэ юу вэ?
7. Харагтун, энэ нь Соломоны нүүдлийн тэрэг агаадИзраилийн хүчирхэг эрчүүдээс жаран хүчирхэг эр түүнийг хүрээлэн байна.
8. Тэд бүгдээр илд агссан агаад тулаанд мэргэшсэн билээ.Шөнийн айдсаас тэд хамгаалан хүн бүр хажуудаа илдтэй аж.