18. Тэр алба гувчуураа гардуулсны дараа түүнийг зөөж авчирсан хүмүүсийг явуулав.
19. Харин өөрөө Гилгалд байсан шүтээний газраас эргэж ирээд,—Хаантан, танд дуулгах нууц мэдээ надад байна гэсэнд, хаан түүнд—Чимээгүй гэв. Хааны дэргэд байсан бүгд түүнийг орхин гарлаа.
20. Ингээд дээврийн сэрүүн лавриндаа ганцаар сууж байхад нь Ехүд дэргэд нь очив. Ехүд—Танд дуулгах Бурханы үг надад байна хэмээн өгүүлэхэд хаан суудлаасаа босмогц,
21. Ехүд зүүн гараа сунган, баруун ташаанаасаа сэлмээ сугалан хааны хэвлийд дүрэхэд,
22. бариул нь хүртэл иртэйгээ хамт оров. Тэр сэлмээ хааны хэвлийгээс сугалж аваагүй тул харвин нь сэлмийг хучив. Тэгээд гэдэс доторх хамаг юм нь гарч ирэв.
23. Ехүд уудам хонгил уруу явахдаа хааны байгаа дээврийн сэрүүн лаврингийн хаалгыг хааж түгжив.