21. Иошуа нас нөгчихдөө үлдээсэн улсуудын нэгийг ч Би цаашид тэдний өмнөөс хөөж зайлуулахгүй.
22. Эцэг өвгөдийнхөө адил ЭЗЭНий замаар явах нь уу, үгүй юү хэмээн Израилийн ард түмнийг сорихын тулд Би ингэх болно гэв.
23. Тиймээс ЭЗЭН тэдгээр үндэстнүүдийг хурдан хөөлгүй, тэдэнд үлдэх боломж өгөв. Тэр тэднийг Иошуагийн гарт тушаасангүй.