Шүүгчид 2:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭНий тэнгэр элч Гилгалаас Бохимд ирж—Би та нарыг Египетээс гарган, өвөг дээдэст чинь тангарагласан тэр газарт дагуулж ирээд хэлэхдээ “Би та нартай байгуулсан гэрээгээ хэзээ ч цуцлахгүй.

2. Та нарын хувьд энэ нутгийн оршин суугчидтай гэрээ байгуулж болохгүй. Та нар тэдний тахилын ширээг эвд” гэсэн боловч та нар Намайг дагасангүй. Та нар юу хийчих нь энэ вэ?

3. Тиймээс Би дахин хэлье. “Би та нарын өмнөөс тэднийг хөөхгүй, харин тэд хажууд чинь үүргэнэ мэт болж, тэдний бурхад та нарт урхи болно” гэж айлдав гэсэн.

4. ЭЗЭНий тэнгэр элч эдгээр үгсийг Израилийн бүх хөвгүүдэд хэлэхэд, ард олон дуугаа өндөрсгөн уйлалдав.

5. Тиймээс тэр газрыг тэд Бохим хэмээн нэрлээд тэнд ЭЗЭНд тахил өргөв.

Шүүгчид 2