10. Иудагийн хүмүүс—Яагаад та нар бидний эсрэг ирэв ээ? гэв. Тэд—Бид Самсоныг барин хүлж, түүний бидэнд үйлдсэний адилаар түүнд үйлдэхээр ирцгээв гэж хариуллаа.
11. Гурван мянган Иуда эрчүүд Етамын хадны хавцал уруу явж, Самсонд—Филистчүүд бол бидний захирагч гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Чи бидэнд юу хийчих нь энэ вэ? хэмээв. Самсон тэдэнд—Тэд надад үйлдсэний адилаар би тэдэнд үйлдсэн билээ гэж хариулсан.
12. Тэд түүнд—Бид чамайг хүлж, филистчүүдийн гарт тушаахаар ирлээ гэсэнд Самсон тэдэнд—Та нар намайг алахгүй гэдгээ надад тангараглагтун гэв.