1. Гэвч хэсэг хугацаа өнгөрч, буудай хураах үед Самсон залуу ямаа аван өөрийн эхнэрийнд айлчлан очоод,—Би эхнэрийнхээ гэрт оръё хэмээсэнд эмэгтэйн эцэг зөвшөөрсөнгүй.
2. Эмэгтэйн эцэг түүнд—Би чамайг түүнд үнэхээр өширхсөн байгаа хэмээн бодоод, түүнийг чиний найзад өгсөн юм. Түүний охин дүү нь түүнээс илүү үзэсгэлэнтэй биш үү? Түүний оронд чи дүүг нь өөрийн болгон авагтун гэв.
3. Самсон тэдэнд—Энэ удаад би филистчүүдэд хор хөнөөл учруулсан ч надад ямар ч гэм зэм байхгүй гэв.