Шастирын Дээд 9:36-44 Ариун Библи, 2004 (АБ2004)

36. Түүний ууган хүү нь Абдон, удаах нь Зур, Киш, Баал, Нер, Надаб,

37. Гедор, Ахио, Зехариа, Миклот нар болой.

38. Миклот нь Шимеамын эцэг болов. Тэд мөн Иерусалимд өөрсдийн ах дүүсийн хамт бусад хамаатнуудынхаа зэргэлдээ амьдрав.

39. Нер нь Кишийн эцэг болж, Киш нь Саулын эцэг болж, Саул нь Ионатан, Малхи-шуа, Абинадаб, Ешбаал нарын эцэг болов.

40. Ионатаны хүү нь Мериб-баал бөгөөд Мериб-баал нь Микагийн эцэг болов.

41. Микагийн хөвгүүд нь Питон, Мелек, Тареа, Ахаз нар болой.

42. Ахаз нь Иарагийн эцэг болж, Иара нь Алемет, Азмавет, Зимри нарын эцэг болж, Зимри нь Мозагийн эцэг болов.

43. Моза нь Бинеагийн эцэг болов. Бинеагийн хүү нь Рефаиа, түүний хүү нь Елеаса, түүний хүү нь Азел болой.

44. Азел зургаан хүүтэй байсан бөгөөд тэдний нэрс нь Азрикам, Бокеру, Ишмаел, Шеариа, Обадиа, Ханан болой. Эдгээр нь Азелын хөвгүүд болой.

Шастирын Дээд 9