Шастирын Дээд 3:1-3 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Хебронд Давидад төрүүлж өгсөн хөвгүүд нь дараах болой. Ууган хүү нь иезреел эмэгтэй Ахиноамаас төрсөн Амнон, удаах хүү нь кармел эмэгтэй Абигаилаас төрсөн Даниел,

2. Гуравдугаар хүү нь Гешурын хаан Талмаин охин Маахагаас төрсөн Абсалом, дөрөвдүгээр хүү нь Хаггитаас төрсөн Адонаи,

3. тавдугаар хүү нь Абиталаас төрсөн Шефатиа, зургадугаар хүү нь Давидын эхнэр Еглагаас төрсөн Итреам юм.

Шастирын Дээд 3