17. Мөн Давид Израилийн бүх удирдагчдад өөрийн хүү Соломонд туслахыг тушаан,—
18. Та нарын Бурхан ЭЗЭН та нартай хамт байдаг юм бус уу? Эргэн тойронд амар тайвныг Тэр та нарт өгөөгүй гэж үү? Тэрээр энэ газрын иргэдийг миний гарт тушааж, энэ газар ч ЭЗЭН болон Түүний ард түмний өмнө сөхөрсөн юм.
19. Одоо өөрсдийн Бурхан ЭЗЭНийг хайхаар өөрсдийн зүрх сэтгэл, санаа бодлоо чиглүүлэгтүн. Тийм учраас ЭЗЭНий нэр алдрын төлөө баригдах өргөөнд ЭЗЭНий гэрээний авдар болон Бурханы ариун зүйлсийг оруулан тавихын тулд босож, ЭЗЭН Бурханы ариун газрыг барьж босгогтун хэмээв.