11. Миний хүү, ЭЗЭН чамтай хамт байх болтугай. Чи амжилттай явж, чиний тухайд ЭЗЭНий айлдсан ёсоор чи өөрийн Бурхан ЭЗЭНий өргөөг барих болтугай.
12. ЭЗЭН чамд хэрсүү байдал ба ухаарлыг өгч, чамаар Израилийг захируулан, чи өөрийн Бурхан ЭЗЭНий хуулийг сахих болтугай.
13. Израилийн талаар Мосед ЭЗЭНий тушаасан тогтоол, зарлигуудыг чи сахихдаа хянамгай хандах аваас, чи амжилт олох болно. Тууштай бөгөөд зоригтой бай. Бүү ай, бүү шантар.
14. Одоо харагтун, би ЭЗЭНий өргөөнд зориулан зуун мянган талант алт, нэг сая талант мөнгө, жигнэн хэмжиж барахааргүй маш их хэмжээний хүрэл ба төмөр, мөн дүнз болон чулуунуудыг зовлонтойгоор бэлтгэн тавьсан билээ. Чи дээр нь нэмэрлээрэй.