Шастирын Дээд 2:3-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Иудагийн хөвгүүд нь Ер, Онан, Шела нар бөгөөд энэ гурвыг нь Канаан эмэгтэй Бат-шуа түүнд төрүүлж өгсөн юм. Иудагийн ууган хүү Ер нь ЭЗЭНий мэлмийд балмад муу хүн байсан тул Тэр түүнийг үхүүлжээ.

4. Иудагийн бэр Тамар түүнд Перез, Зера нарыг төрүүлж өгсөн ажээ. Иудагийн хөвгүүд нь бүгд тав болой.

5. Перезийн хөвгүүд нь Хезрон, Хамул нар болой

6. Зерахын хөвгүүд нь Зимри, Етан, Хеман, Калкол, Дара нар бөгөөд тэд бүгд тавуулаа болой.

Шастирын Дээд 2