Шастирын Дээд 18:2-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Тэрээр Моабыг ялж, моабчууд Давидын боол болж, алба гувчуур авчрав.

3. Зобагийн хаан Хададезер өөрийн захиргаагаа байгуулахаар Евфрат мөрөн уруу явж байх үед Давид түүнийг Хамат хүртэл ялжээ.

4. Давид түүнээс мянган тэрэг, долоон мянган морьтон, хорин мянган явган цэргийг олзлон авав. Давид зуун тэрэгний морьдыг өөрсдөдөө үлдээж, үлдсэн бүх тэрэгний морьдын шөрмөсийг тастжээ.

5. Дамаскийн арамейчууд Зобагийн хаан Хададезерт туслах гэж ирэхэд Давид арамейчуудаас хорин хоёр мянган хүнийг хороов.

6. Тэгээд Давид Дамаскийн арамейчуудын дунд цэргүүдийг тавьж, арамейчууд Давидын боолууд болж, алба гувчуур авчрав. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.

7. Хададезерын түшмэдэд байсан алтан бамбайнуудыг Давид булааж, Иерусалим уруу авчирлаа.

Шастирын Дээд 18