1. Тирийн хаан Хирам Давидад гэр барьж босгохоор хуш мод, чулуучид, мужаануудын хамт элч нарыг Давид уруу илгээв.
2. ЭЗЭН өөрийг нь Израилийн хаанаар өргөмжлөн, Түүний ард түмэн Израилийн тусын тулд хаанчлалыг нь аугаа өндөрт өргөснийг Давид ухааран ойлгожээ.
3. Тэгээд Давид Иерусалимд өөр олон эхнэр авч, мөн олон хөвгүүд охидтой болов.