Шастирын Дээд 11:1-3 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгээд бүх Израиль Хебронд байсан Давид уруу цуглан ирж—Үзэгтүн, бид таны яс махны тасархай билээ.

2. Урьд Саулыг хаан байх үед Израилийг удирдан гаргаж авчирдаг ганц хүн нь та байсан билээ. Таны Бурхан ЭЗЭН танд “Чи Миний ард түмэн Израилийн хоньчин болж, чи Миний ард түмэн Израилийн захирагч болох болно” гэж айлдсан гэж хэлцгээв.

3. Ийнхүү Израилийн бүх ахмадууд Хебронд хаан уруу ирж, Давид Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгуулав. Тэд Самуелаар дамжуулсан ЭЗЭНий үгийн дагуу Давидыг Израилийн хаан болгон тослов.

Шастирын Дээд 11