Шастирын Дээд 10:1-3 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Филистчүүд Израилийн эсрэг дайтсанд израильчууд филистчүүдийн өмнө зугтан, Гилбоа ууланд алагдан унацгаав.

2. Филистчүүд Саул болон түүний хөвгүүдийг нэхэн хөөж, тэд Саулын хөвгүүд болох Ионатан, Абинадаб, Малхи-шуа нарыг алжээ.

3. Саулын эсрэг тулалдаан ширүүсэж, харваачид Саулыг олж харав. Ингээд харваачид Саулыг шархдуулжээ.

Шастирын Дээд 10