15. Левичүүд, тахилч нарт хандсан агуулахуудын талаарх болон бусад хэргийн талаарх хааны уг тушаалыг тэд зөрчсөнгүй.
16. Ийнхүү ЭЗЭНий өргөөний суурийг тавьсан өдрөөс эхлээд барилгын ажил дуустал Соломоны бүх ажил явагдсаар байв. Ингэж ЭЗЭНий өргөө баригдаж дуусав.
17. Дараа нь Соломон Езион-гебер болон Едомын нутаг дахь тэнгисийн эргийн Елот уруу явав.
18. Хурам зарц нараараа дамжуулан хөлөг онгоцнууд болон далай сайн мэддэг зарц нараа Соломонд явуулав. Тэд Соломоны зарц нарын хамт Офир уруу явж, тэндээс дөрвөн зуун тавин талант алтыг авч, Соломон хаанд авчирсан юм.