31. Ингэснээр бидний эцэг өвгөдөд Таны өгсөн энэ газарт тэд амьдрах бүх хугацаанд Таны замуудаар алхалж байхын тулд тэд Танаас эмээх болно.
32. Түүнчлэн Таны ард түмэн Израильд үл харьяалагдах харь хүний хувьд гэвэл, тэр Таны аугаа нэр алдар, Таны хүчит гар, Таны сунгасан мутрын төлөө хол газраас ирээд, тэд ирж, энэ өргөө уруу залбирвал,
33. Та Өөрийн орших газар болох тэнгэрээс сонсож, тэр харь хүний Таныг дуудсан бүхний дагуу үйлдэж болгоогоорой. Ингэснээр дэлхийн бүх хүмүүс Таны нэрийг мэдэж, Таны ард түмэн Израиль шиг Танаас эмээн, миний барьсан энэ өргөө Таны нэрээр дуудагдсан болохыг тэд мэдэх болно.