Шастирын Дэд 33:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Манассе хаан болохдоо арван хоёр настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд тавин таван жил хаанчлав.

2. Тэрээр Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн бузрын дагуу ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдсэн билээ.

3. Тэр өөрийн эцэг Хезекиагийн нураан хаясан мөргөлийн өндөрлөгүүдийг сэргээн барьж, Баалуудад зориулан тахилын ширээнүүд босгон, Ашерагийн модон шонг бүтээж, бас тэнгэрийн бүх эрхэст мөргөн, үйлчлэв.

4. Тэрээр ЭЗЭНий өргөө дотор тахилын ширээнүүд босгов. Энэ өргөөний талаар “Миний нэр Иерусалимд үүрд байх болой” гэж ЭЗЭН айлдсан юм.

Шастирын Дэд 33