1. Хезекиа бүх Израиль, Иуда уруу хүн илгээж, мөн Ефраим болон Манассе уруу захидал бичиж, Израилийн Бурхан ЭЗЭНд зориулан Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэхээр Иерусалим дахь ЭЗЭНий өргөө уруу ирэхийг тэднээс хүсэв.
2. Хаан, түүний ноёд болон Иерусалим дахь бүх чуулган Дээгүүр Өнгөрөх баярыг хоёрдугаар сард тэмдэглэхээр шийдсэний шалтгаан нь
3. тахилч нар өөрсдийгөө хүрэлцэхүйц тоогоор ариусгаагүй, мөн хүмүүс ч Иерусалимд цуглараагүйгээс болж тэд уг баярыг тухайн үед тэмдэглэж чадаагүйтэй холбоотой юм.