Шастирын Дэд 3:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Ингээд Соломон Иерусалимд Мориа уулан дээр ЭЗЭНий өргөөг барьж эхлэв. Иебус хүн Орнаны үтрэмд Давидын бэлтгэсэн газарт Давид эцэгт нь ЭЗЭН үзэгдсэн газар энэ юм.

2. Соломон хаанчлалынхаа дөрөв дэх жилийн хоёрдугаар сарын хоёр дахь өдөр барилгыг эхэлжээ.

3. Бурханы өргөөг барихаар Соломоны тавьсан сууриуд гэвэл, хуучны хэмжүүрээр тохойгоор хэмжсэн урт нь жаран тохой, өргөн нь хорин тохой байлаа.

4. Өргөөний өмнөх үүдний танхим өргөөний өргөнтэй адил хорин тохой урт бөгөөд өндөр нь зуун хорин тохой байв. Дотор талыг нь тэрээр шижир алтаар бүржээ.

5. Гол танхимыг тэрээр агар модоор доторлон, цэвэр алтаар бүрж, далдуу мод болон гинжнүүдээр чимэглэв.

Шастирын Дэд 3