Шастирын Дэд 29:18-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Тэгээд тэд Хезекиа хаан уруу очиж,—Бид ЭЗЭНий өргөөг бүхэлд нь буюу шатаалт тахилын ширээг бүх л хэрэглэлийнх нь хамт, мөн ил тавих талхны ширээг бүх л хэрэглэлийнх нь хамт цэвэрлэлээ.

19. Үүнээс гадна, Ахаз хаан өөрийн хаанчлалын туршид итгэлгүй байдал дотроо хэрэггүй гээд хаясан бүх хэрэглэлийг бид бэлтгэн ариусгалаа. Харагтун, тэдгээр зүйлс ЭЗЭНий тахилын ширээний өмнө байна гэж айлтгав.

20. Тэгээд Хезекиа хаан эртлэн босож, хотын ноёдыг цуглуулаад, ЭЗЭНий өргөө уруу явав.

21. Хаанчлал, ариун газар болон Иудагийн төлөө нүглийн төлөөх тахил болгохоор долоон бух, долоон хуц, долоон хурга, долоон ухныг тэд авчирчээ. Тэдгээрийг ЭЗЭНий тахилын ширээн дээр өргөхийг Аароны хөвгүүд болох тахилч нарт тэр тушаав.

22. Ингээд тэд бухнуудыг алж, тахилч нар цуснаас нь авч, тахилын ширээн дээр цацав. Тэд бас хуцнуудыг алж, цусыг нь тахилын ширээн дээр цацав. Тэд бас хургануудыг алж, цусыг нь тахилын ширээн дээр цацав.

23. Дараа нь тэд нүглийн төлөөх тахилын ухнуудыг хаан болон чуулганы өмнө авчраад, тэд гараа дээр нь тавьцгаав.

24. Тахилч нар ухнуудыг алаад, бүх Израилийн төлөө эвлэрүүллийг гүйцэтгэхээр тэдгээрийн цусаар тахилын ширээг цэвэршүүлэв. Учир нь хаан бүх Израилийн төлөө шатаалт болон нүглийн төлөөх тахил өргөхийг тушаасан билээ.

Шастирын Дэд 29