Шастирын Дэд 27:1-3 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иотам хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчилжээ. Түүний эхийг Задокийн охин Иеруша гэдэг байв.

2. Тэрээр өөрийн эцэг Уззиагийн хийсэн бүгдийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв. Харин тэрээр ЭЗЭНий сүмд ороогүй. Гэвч ард түмэн завхарсан үйлээ үргэлжлүүлсээр л байв.

3. Тэрээр ЭЗЭНий өргөөний дээд хаалгыг, мөн Офелын хэрмийн маш урт хэсгийг барьж босгов.

Шастирын Дэд 27