11. Левичүүд хааны түшмэд уруу хайрцгийг авчрах бүрд, мөн тэнд маш их мөнгө байхыг харах үед хааны гүүш болон тэргүүн тахилчийн түшмэл ирж, хайрцгийг хоослон суллаж, буцаан байранд нь тавьдаг байв. Тэд өдөр бүр ийнхүү ажиллаж, маш их мөнгө хураалаа.
12. Хаан, Иехоиада нар уг мөнгийг ЭЗЭНий өргөөний үйлчлэлийн ажлыг хийж байсан хүмүүст өгөв. Тэд ЭЗЭНий өргөөг сэргээн засварлахын тулд чулуучид, мужаанууд болон төмөр, хүрлээр урлах ажилчдыг хөлсөлсөн билээ.
13. Ажилчид хөдөлмөрлөсөөр, сэргээн босголтын ажил ч тэдний гарт урагшилж, тэд Бурханы өргөөг хэлбэр төрхийнх нь дагуу засварлаж, бат бөх болголоо.
14. Тэд ажлаа дуусгаад, үлдсэн мөнгийг хаан, Иехоиада нарын өмнө авчирчээ. Уг мөнгийг ЭЗЭНий өргөөний хэрэглэл буюу үйлчлэл болон шатаалт тахилд зориулах хэрэглэл, алт мөнгөн сав, хэрэглэлийг хийхэд ашигласан билээ. Тэд Иехоиадагийн бүх өдрүүдэд ЭЗЭНий өргөөнд үргэлжлүүлэн шатаалт тахилуудыг өргөсөөр байв.