Шастирын Дэд 23:19-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Тэрээр ЭЗЭНий өргөөний хаалганы сахиулуудыг томилж, ямар нэг талаар цэвэр бус хэнийг ч дотогш оруулаагүй.

20. Тэрээр зуутын дарга нар, язгууртнууд, ард түмний удирдагчдыг болон тэр газрын бүх ард түмнийг дагуулан, хааныг ЭЗЭНий өргөөнөөс аван, дээд дааман хаалгаар нэвтрэн хааны ордонд ирэв. Тэд хааны сэнтийд хааныг залжээ.

21. Тэр газрын бүх ард түмэн баярлалдан хөөрч, хот нам гүм байв. Учир нь тэд Аталиаг илдээр цавчин алсан билээ.

Шастирын Дэд 23