Шастирын Дэд 14:5-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Тэрээр бас Иудагийн бүх хотоос мөргөлийн өндөрлөгүүд болон утлагын тахилын ширээнүүдийг зайлуулав. Түүний удирдлага доор хаанчлал амар амгалан байв.

6. Газар нутаг амар амгалан байсан тул тэрээр Иудад бэхлэлт бүхий хотуудыг босгов. ЭЗЭН түүнд амралт өгсөн учир тэдгээр он жилүүдийн туршид хэн ч түүнтэй дайтсангүй юм.

7. Тэрээр Иудад хандан—Эдгээр хотуудыг босгож, тэдгээрийг хана хэрэм, цамхаг, хаалга, түгжээ зэргээр тойруулцгаая. Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНийг эрэн хайсан тул энэ газар биднийх хэвээрээ. Бид Түүнийг хайсан бөгөөд Тэрээр бидний эргэн тойронд бидэнд амралтыг өглөө гэв. Ингээд тэд барьж босгоод, амжилт олжээ.

8. Том бамбай, жад үүрсэн, Иудагаас гаралтай гурван зуун мянган цэрэг болон бамбай, нум сум эзэмшсэн, Бениаминаас гаралтай хоёр зуун наян мянган цэрэг Асад байсан юм. Тэд бүгд эрэлхэг дайчид байв.

9. Етиоп хүн Зера тэдний эсрэг нэг сая цэрэг, гурван зуун тэрэгтэй довтлон, Марешад хүрч ирэв.

Шастирын Дэд 14