Шастирын Дэд 13:3-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Абиа дөрвөн зуун мянган шилмэл эрс болох зоригт дайчидтай тулааныг эхлүүлж байхад, Иеробоам түүний эсрэг найман зуун мянган шилмэл эрэлхэг дайчидтайгаар тулааны байрлалаа эзэлж байв.

4. Тэгээд Ефраимын уулархаг нутагт оршдог Земараим уулан дээр Абиа зогсоод,—Иеробоам болон бүх Израиль аа, намайг сонсогтун.

5. Израилийн Бурхан ЭЗЭН, Израилийг захирах эрхийг давсан гэрээгээр Давид болон түүний хөвгүүдэд мөнхөд өгснийг та нар мэдэхгүй гэж үү?

6. Гэвч Давидын хүү Соломоны зарц болох Небатын хөвгүүн Иеробоам босож, эзнийхээ эсрэг тэрслэв.

7. Түүн уруу хамгийн олиггүй, үл бүтэх хүмүүс ирж нийлжээ. Соломоны хүү Рехобоам балчир, туршлагагүй, өөрийгөө хамгаалж чадахааргүй байхад түүний хувьд тэд хэтэрхий хүчтэй байлаа.

8. Одоо та нар Давидын хөвгүүдээр удирдуулдаг ЭЗЭНий хаанчлалыг эсэргүүцэх санаатай байна. Та нар үй олноороо ирж, өөрсдөд чинь зориулан бурхад болгон Иеробоамын бүтээсэн алтан тугалуудаа авчирч байна.

9. Та нар ЭЗЭНий тахилч нар болох Аароны хөвгүүд болон левичүүдийг хөөн зайлуулж, өөр газруудын ард түмнүүдийн адилаар өөрсдөдөө зориулан тахилч нарыг томилсон бус уу? Өөрийгөө ариусгахаар нэг залуу бух, долоон хуцыг авчран ирэх хэн ч гэсэн бурхад бус хоосон зүйлийн тахилч болж болдог гэнэ.

10. Харин бидний хувьд гэвэл, ЭЗЭН бол бидний Бурхан бөгөөд бид Түүнийг умартаагүй. Аароны хөвгүүд ЭЗЭНд тахилч нарын үүргийг гүйцэтгэн, левичүүд тэдний ажилд тусалдаг.

Шастирын Дэд 13