1. Иеробоам хааны арван наймдугаар жилд Абиа Иудагийн хаан болжээ.
2. Тэрээр Иерусалимд гурван жилийн турш хаанчлав. Түүний эх нь Гибеагийн Уриелийн охин Микаиа байв. Абиа, Иеробоам нарын хооронд дайн болж байв.
3. Абиа дөрвөн зуун мянган шилмэл эрс болох зоригт дайчидтай тулааныг эхлүүлж байхад, Иеробоам түүний эсрэг найман зуун мянган шилмэл эрэлхэг дайчидтайгаар тулааны байрлалаа эзэлж байв.