4. Түүнийг хэвтэхэд нь чи түүний хэвтэж буй газрыг ажиглаад, явж түүний хөл хавийг нь сөхөөд хэвт! Дараа нь тэр чамд юу хийхийг чинь хэлэх болно гэхэд
5. тэр түүнд—Таны хэлсэн бүгдийг би хийнэ гэв.
6. Тэрээр үтрэм уруу очиж, хадам эхийнхээ хэлсэн бүгдийг хийв.
7. Боаз идэж уугаад, зүрх нь хөгжилтэй болоход овоолсон тарианы захад очин хэвтэв. Рут сэмхэн ирж хөл хавийг нь сөхөөд хэвтэв.
8. Шөнө дундын үед тэр хүн цочиж, урагшаа бөхийтөл нэгэн эмэгтэй хөлд нь хэвтэж байв.
9. Тэрээр—Чи хэн бэ? гэхэд тэр—Би таны шивэгчин Рут байна. Та ойрын хамаатан учир бүтээлгээ шивэгчнийхээ дээгүүр дэлгээч гэв.
10. Тэгтэл тэр—Охин минь, чамайг ЭЗЭН ивээх болтугай! Чи ямар ч баян, ядуу залуусын араас явсангүй. Ингэснээрээ чиний сүүлчийн энэрэл эхнийхээс чинь илүү дээр болохыг чи харууллаа.