Ром 6:5-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Учир нь, хэрэв бид Түүний үхэлтэй адил байдалд холбогдсон юм бол, мэдээж бас Түүний амилалттай нь ч холбогдох болно.

6. Ингэхдээ хойшид биднийг нүгэлд боолчлуулалгүй, нүглийн биеийг маань хүчингүй болгохын тулд бидний хуучин хүн нь Түүнтэй хамт цовдлогдсоныг бид мэддэг.

7. Учир нь үхсэн нэгэн нь нүглээс чөлөөлөгдсөн.

8. Хэрэв бид Христтэй хамт үхсэн бол, мөн Түүнтэй хамт амьдрах болно гэдэгтээ бид итгэдэг.

9. Христ үхэгсдээс амилуулагдсан тул дахиж хэзээ ч үхэхгүйг бид мэднэ. Үхэл цаашид Түүнийг захирахгүй.

Ром 6