16. Бурхан намайг харь үндэстнүүдэд Христ Есүсийн үйлчлэгч болгосон. Би харь үндэстнүүдийг Ариун Сүнсээр ариусган Бурханд тааламжит өргөл болгохын төлөө Бурханы сайн мэдээг тунхаглах тахилчийн үүргийг гүйцэлдүүлсэн.
17. Тиймд Бурханд хамаарах зүйлсээр Христ Есүс дотор сайрхах шалтгаан надад бий.
18. Учир нь Христийн надаар дамжуулан хийсэн зүйлээс өөр ямар ч юмыг би ярьж зүрхлэхгүй. Тэрээр надаар дамжуулан Харь үндэстнүүдийг дуулгавартай байдалд үгээр болон үйлсээр минь,
19. тэмдгүүд болон гайхамшгийн хүч дотор, Ариун Сүнсний хүч дотор авчирсан юм. Тэрчлэн би Иерусалимаас Иллурикум хүртэлх нутгаар Христийн сайн мэдээг бүрэн дэлгэрүүлсэн.
20. Ийнхүү би өөр хүний суурин дээр барихгүйн тулд Христийн нэр дуурсагдаагүй газарт л сайн мэдээг дэлгэрүүлэхийг хичээсэн.
21. Харин энэ нь«Түүний тухай мэдээгүй хүмүүс харах болно.Сонсоогүй хүмүүс ойлгох болно»гэж бичигдсэн байдаг.