Номлогчийн Үгс 4:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Наран доор үйлдэгдэх дарамт дарлалын бүх үйлдлийг дахин би харлаа. Дарлагдагсдын нулимсыг харж байхад тэднийг тайтгаруулах хэн ч алга. Дарлагсдын талд хүч байхад, харин тэдэнд тайтгаруулах хүн алга байв.

2. Тиймээс одоог хүртэл амьд байгсдаас хэдийн насан өөд бологсдыг би илүүд үзэв.

3. Гэвч наран доор хийгддэг бузар үйлийг хэзээ ч хараагүй, эсвэл амьгүй төрсөн нэгэн нь мөнөөх хоёроосоо ч илүү дээр аж.

4. Аливаа үйлс дэх хөдөлмөр ба амжилт нь хөршүүдийн хоорондох өрсөлдөөний шалтгаан болдог. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил аж.

5. Тэнэг хүн гараа хумхин, өөрийнхөө махыг иднэ.

Номлогчийн Үгс 4